
Улаанбаатар хотын есөн дүүрэг, зургаан аймгийн 71 сумын 6.783 сая толгой малыг вакцинжуулахаас өнөөдрийн байдлаар 6.293 сая толгой малыг вакцинжуулаад байгаа аж. Дорноговь аймгийн /Их-Хэт, Өргөн/ 2 сумдын нутагт 19 толгой мал өвчилснийг устгаад байгаа бол Төв аймгийн /Баянжаргалан, Баян/ 2 сумдын нутагт 1011 толгой мал, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт 73 толгой мал өвчилснийг бүрэн устгалд оруулжээ.
Д.Долгор