Хятадын хориг Австрали загасчдыг балмагдуулав

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Хятадын хориг Австрали загасчдыг балмагдуулав

Гаалийн татвараас зайлсхийх зорилгоор Австралийн компаниуд Хонгконгоор дамжуулан хавч худалдаалдаг. Харин энэ боомтоор Австралийн хавчны импортод БНХАУ-ын зүгээс хориг тавьсан байна. Хавч ангуучлалын үе ид эхлээд байгаа энэ үед Авсралийн загасчид экспортын 80 хувийг нь эзэлдэг БНХАУ болон Хонгконг руу бүтээгдэхүүнээ илгээх боломжгүй болсноос маш хүнд байдалд орсон байна. Аравдугаар сард 120 ам.доллар болж байсан нэг килограмм хавч 55 ам.доллар хүртэл унасан байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж