“How to Train Your Dragon” кино Монголд нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

“How to Train Your Dragon” кино Монголд нээлтээ хийнэ

Өнгөрсөн сард дэлхий дахинд нээлтээ хийсэн гурван хэмжээст хүүхэлдэйн кино болох “How to Train Your Dragon” эхний долоо хоногтоо л АНУ-ын box office-ын жагсаалтыг тэргүүлээд байгаа. Тус кино нь жагсаалтад гурван долоо хоногийн турш тэргүүлсэн “Alice in Wonderland” киног хэдийнээ ардаа орхисон юм. Одоогоор энэхүү гурван хэмжээст хүүхэлдэйн кино нийт 53,349,384 долларын ашиг орлого олоод байгаа аж. Баяртай мэдээ дуулгахад тус кино тун удахгүй Монголд нээлтээ хийх гэнэ. “Өргөө” кино театрын дэлгэцнээ энэ сарын 7-нд албан ёсоор “Лууг хэрхэн сургах вэ?” нэртэй кино гарч эхлэх юм. Уг хүүхэлдэйн кинонд Viking гэдэг нэртэй азгүй нэгэн хүү луу агнах хэрэгтэй болдог аж. Тэр лууг хэрхэн сургах бол?

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж