Венесуэльд 40 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Венесуэльд 40 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

БНХАУ 2016 он хүртэл Венесуэлийн газрын тос, байгалийн хийгээр баялаг Ориноко бүс нутагт 40 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон тухай Катарт болсон байгалийн хий экспортлогчдын байгууллагын хурлын үеэр Венесуэлийн Эрчим хүчний сайд Рафаэль Раминез хэлжээ. Түүний мэдээлснээр Хятадын шатахуун болон химийн бодисын корпораци Жунин-1 болон Жунин-8 блок дахь газрын тосны олборлох ажилд хөрөнгө оруулалт хийх юм. Хоёр блокийн хувьд өдрийн 200 мянган баррелийн хүчин чадалтай аж.

Одоогийн байдлаар Оринокод 20 орны 30 орчим компани үйл ажиллагаа эрхэлдэг аж. Энэ бүст 2017 он хүртэлх хугацаанд нийт 120 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж