Ардчилсан намыг байгуулсан түүхт өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Ардчилсан намыг байгуулсан түүхт өдөр тохиож байна

Одоогоос арван жилийн өмнө буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны энэ өдөр Ардчиллын төлөөх намууд цуглаж,  хуралдаад, Ардчилсан намыг байгуулж байжээ. Энэ өдрийг Ардчилсан намын гишүүд дурсаж байна. Нөгөө талдаа энэ өдөр Монголын тулгар төрийг байгуулсан түүхт онтой давхцдаг бөгөөд ардчиллын төлөө нэгдэн нийлж байсан тэдгээр нам хүчнүүдийн хувьд утга билигдлийг бодож энэ өдрийг сонгож байжээ. Түүнчлэн дөрөвхөн хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 10-нд Ардчилсан намынхан 20 жилийн ойн хүрээнд бүтэн нэг жилийн туршид хийсэн ажлаа дүгнэх аж. Энэ хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.
 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж