FIFA-2018-ын зардал 50 тэрбум ам.доллар | News.MN

FIFA-2018-ын зардал 50 тэрбум ам.доллар

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

FIFA-2018-ын зардал 50 тэрбум ам.доллар

ОХУ-д 2018 онд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан цэнгэлдэх хүрээлэнгүүдийг барих мөн зохих дэд бүтцийг хөгжүүлэхэд 50 тэрбум гаруй ам.доллар зарцуулах бөгөөд харин өвлийн олимпийн зардалд 30 тэрбум ам.доллар гаргаж байгаагийн талаас илүүг  нь холбооны төсвөөс гаргаж буй тухай  “Коммерсант” мэдээлжээ. Оросын танилцуулгад дурдсанаар ДАШТ-ийг 13 хотод зохион явуулах болно. Нийтдээ 16 цэнгэлдэх хү­рээлэнд тоглолт хий­хээс одоо зөвхөн нээлт, ха­гас шигшээ ба, шигшээ тоглолт хийг­дэх “Лужники” цэнгэлдэх л бэлэн байна. FIFA-гийн материалд цэнгэлдэх хү­рээлэнгүүдийг босгоход 3,8 тэрбум ам.доллар зарцуулна, үүнээс гурван тэрбум гаруйг нь холбооны болон орон нутгийн төсвөөс гаргах гэнэ. Харин жуулчлалын дэд бүтцэд 11 тэрбум ам.доллар гаргахаар амласан байна. 2018 он гэхэд 7,7 мянган км автозам ба 2000 км төмөр замыг барих ёстой. Түүнд 35 тэрбум ам.доллар хэрэгтэй юм. Москва, Сочи хоёроос бусад хотуудад нисэх буудлуудын шинэчлэлд 1,4 тэрбум ам.доллар зарцуулна.

Тэмцээний хүлээн авч байгаа оронд тэр нь ямар ашигтайг хэлэхэд хэцүү. Өмнөд Африкт энэ зуны тоглолтууд ашигтай болсон гэж мэдэгдсэн байгаа. Тэдний эрх мэдэлтнүүд 3,5 тэрбум еврог тэмцээний бэлтгэлд зарцуулсан гэж байгаа боловч шинжээчид нь тэднийг 5-9 тэрбум евро зарцуулсан гэдэг.

Ш.Мягмар

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.terguun.net 2010-12-06 203.169.52.110

Секс кино

Avatar

www.messe002.us.mn 2010-12-06 203.160.50.2

emegtei kurtka tsamts sport puuz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж