2011 онд Хятадын никелийн эрэлт огцом буурна

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

2011 онд Хятадын никелийн эрэлт огцом буурна

БНХАУ-ын никелийн хэрэглээ ирэх онд 2-4 хувиар буурна гэж нэгэн судалгаа харуулжээ. Энэ онд тус металлын эрэлт 12 хувиар өссөн байсан ч цаашид зэвэрдэггүй ган төмрийн зах зээл удаашрах төлөвтэй буй нь хэрэгцээг багасгана гэж “Antaike” судалгааны байгууллага мэдээлжээ.

Хятад улсын хувьд дэлхийн никелийн нийт хэрэглээний 25 хувийг эзэлдэг бөгөөд никелийн хамгийн том үйлдвэрлэгч. Тус улс 2011 онд 510-520 мянган тонн никель хэрэглэх төлөвтэй байгаа. Гэхдээ энэ нь 2010 оныхтой харьцуулахад 20 мянган тонноор илүү байх юм. Ган төмөр үйлдвэрлэгчид Хятадын никелийн хэрэглээний 65-70 хувийг хэрэглэдэг бол үлдсэн нь зай болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагддаг аж. Судалгаанд дурдсанаар ирэх онд БНХАУ ойролцоогоор 385 тонн никель үйлдвэрлэх төлөв харагдаж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж