
Хятад улсын хувьд дэлхийн никелийн нийт хэрэглээний 25 хувийг эзэлдэг бөгөөд никелийн хамгийн том үйлдвэрлэгч. Тус улс 2011 онд 510-520 мянган тонн никель хэрэглэх төлөвтэй байгаа. Гэхдээ энэ нь 2010 оныхтой харьцуулахад 20 мянган тонноор илүү байх юм. Ган төмөр үйлдвэрлэгчид Хятадын никелийн хэрэглээний 65-70 хувийг хэрэглэдэг бол үлдсэн нь зай болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагддаг аж. Судалгаанд дурдсанаар ирэх онд БНХАУ ойролцоогоор 385 тонн никель үйлдвэрлэх төлөв харагдаж байна.
Э.Очирт