Суурь металлын ханш тогтворгүй байв

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Суурь металлын ханш тогтворгүй байв

Лондоны металлын бирж дээрх оройн арилжаанд суурь металлын ханш маш тогтворгүй байлаа. АНУ-ын эдийн засгийн төлөв байдлын талаар сайн, муу тайлан гарч, ам.долларын ханш еврогийн эсрэг унасан зэрэг нь үүнд нөлөөлсөн юм. Хэдийгээр АНУ-д 39 мянган ажлын байр шинээр бий болсон ч энэ нь шинжээчдийн тооцоолж байснаас 100 мянга гаруйгаар бага байгаа. Үүнээс болж ам.долларын ханш еврогийн эсрэг долоо хоногийн хамгийн бага төвшин болох 1.3372 ам.доллар болж буурсан юм.

Ингэснээр өглөөний арилжаанд 8700 ам.доллар хүртэл буурч байсан тонн зэсийн үнэ өдрийн төгсгөлд 8740 ам.доллар болж сэргэсэн байна.

Бусад металлын хувьд хөнгөн цагаан 2324 ам.доллар болж өмнөх арилжаанаас 31 ам.доллараар хямдарчээ. Тугалга, цайрын үнэ 4,5 хувиар өссөн ба тонн нь 2357 болон 2225 ам.доллар болсон байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж