Нэр дурьдагдсан дипломатуудаа татна

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Нэр дурьдагдсан дипломатуудаа татна

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа WikiLeaks сайтын цахилгаанд дурьдагдсан дипломатуудаа эргүүлэн татах өөр ажилд тавихаар төлөвлөжээ.

Эх сурвалжийн мэдээгээр WikiLeaks-ийн мэдээлэл АНУ-ын Элчин сайдын яамдын ажилтнуудыг ямар нэгэн оронд ажиллаж амьдрахад нь боломжгүй болгосноос гадна аюултай  байдалд оруулжээ.  “Биднийг шилдэг хүмүүсээ эргүүлэн татахад хүргэлээ… тэд ажиллаж байсан орнуудынхаа тухай үнэнийг мэдээлэх зүрх  гаргасан учраас” хэмээн эх сурвалж хэлжээ.

АНУ-ын Гадаад харилцааны албаны өөрчлөлт эхний шатандаа байгаа ба гэвч Ливид суугаа элчин сайд Жин Кретцыг эргүүлэн татах шийдвэрээ гаргасан байв. Сануулахад түүний телеграммд Ливийн лидерийг украин эмэгтэй дагалдан явдаг тухай мэдээлсэн байлаа.  Одоо Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон WikiLeaks сайтад тавигдсан материалын дагуу гадаад орнуудын лидерүүдтэй ярилцахад хэд хэдэн өдрөө зориулахаар болоод байна. Өмнө нь тэрээр Туркийн лидертэй ярилцан уучлалт гуйсан байлаа.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж