Израильд ойн түймрийг унтраав

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Израильд ойн түймрийг унтраав

Израилийн ой хээрийн түймрийг бүхэлд нь цурманд оруулсан гэж тус орны ой хамгаалах албаны дарга Шимон Ромах мэдээлсэн байв. Гал унтраахад оролцсон Британийн нисдэг тэрэгний жолоочийн яриагаар шинээр гарсан түймэр бүртгэгдээгүй ба галын гол голомтуудыг унтрааж чаджээ.

АНУ-аас нэгэн удаа 95 тонн ус хаях чадалтай Boeing 747 Supertanker онгоцыг авчирсны дараа галын тархалтыг зогсоож чадсан байна. Израиль өөрөө гал сөнөөгч флотгүй учраас Грек, Их Британи, Орос, Франц онгоцнуудаа илгээсэн байв. Галтай Оросын хоёр Ил-76, хоёр Бе-200 ба Ми-26 нисдэг  тэрэг тэмцэж байв.

Тус орны гурав дахь том хотын ойролцоох ой д энэ сарын 2-нд түймэр гарч таван мянган га газар ба таван сая модыг шатаасан байна. Галын гамшгаар 41 хүн үрэгдэж, 17 мянган хүнийг нүүлгэжээ. Ойд зугаалж яваад түүдгээ унтраагүй орхин түймэр гаргасан гэж друзийн тосгоны хоёр хүүхдийг цагдаагийнхан барин шалгаж байна.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж