Колумбийн 1,5 сая хүн орон гэргүй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Колумбийн 1,5 сая хүн орон гэргүй болжээ

Колумбийн бараг нутгаар хэдэн долоо хоног  үргэлжлэн орсон борооны улмаас 1,5 сая хүн орон гэргүй боллоо гэж ням гаригт Agence France-Presse мэдээлжээ.

Колумбийн Улаан загалмайн байгууллагын мэдээгээр үерийн улмаас 174 хүн амиа алдаж, 19 хүн сураггүй болж, 225 хүн гэмтэл бэртэл авчээ. Нийтдээ 1800 гаруй орон байр сүйрээд байна.

Борооны улирлаар тус улс амсаж байгаа хамгийн том хохирол нь энэ болж байна. Хүчтэй бороонд тус орны 95 хувь нэрвэгдсэн ба зарим газарт бороо 12 цаг тасралтгүй орж байна. Бельо хотод болсон газрын нурангийн улмаас 150 хүн  газарт дарагдсан байж болзошгүй. Одоогоор тэндээс зургаан хүнийг аварч, гурван цогцос гаргаад байна.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж