Британийн парламентаас оросын тагнуулч олдов

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Британийн парламентаас оросын тагнуулч олдов

Лондон дахь парламентын байр  
 
Их Британийн тусгай албаныхан Британийн парламентад ажиллаад тагнуулын хэрэгт сэжиглэгдсэн орос эмэгтэйг нутаг буцаахаар бэлтгэж байна. Agence France-Presse мэдээлснээс иш татан энэ тухай The Sunday Times сонин бичжээ.

Сөрөг тагнуулын  MI5 алба 25 настай Катя Затуливетерыг (Katia Zatuliveter) Оросын тагнуулын “унтмал туршуул” гэж сэжиглэж байгаа ажээ. Бүсгүй нь Доод танхимын Батлан хамгаалах хорооны гишүүн либерал ардчилагч Майк Хэнкокын (Mike Hancock) туслахаар ажиллаж байжээ.

Царайлаг бүсгүй Затуливетер Страсбург хотод байнга томилолтоор Европын зөвлөлийн ассамблейн хуралдаанд ирдэг  64 настай Хэнкокын итгэлийг авч чадсан байжээ.

Өнгөрсөн наймдугаар сард бүсгүйг Гэтвикийн нисэх буудалд барин саатуулж Хэнкокын аппаратад ажилласан талаар нь дэлгэрэнгүй мэдээлэл авсан байв. Мөн тэр бүсгүй НАТО-гийн нэгэн офицертай хайрын холбоотой байсан талаар ч байцаалт авчээ.

The Sunday Times сонины мэдээгээр, Затуливетерыг өнгөрсөн долоо хоногт бариад нутаг буцаахаар бэлтгэж байгаа гэнэ. Депутат өөрөө парламентад ажилд орохоосоо өмнө шалгуулсан бүсгүйг сэжиглэсэн хэргийг үгүйсгэж байгаа гэнэ. Тэрээр өөрийгөө гэмт хэрэгтэн гэж үзэхгүй байгаа учраас даван заалдах өргөдлөө өгөөд байна.

Хүйтэн дайнаас хойш Британийн парламентад ажиллаж байсан хүнийг тагнуул хэмээн буцааж байгаа анхны хэрэг нь энэ болж байна.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж