
Pussycat dolls хамтлагийн дуучин Николь Шерзингер Монголд ирж, “Cosmo show”-нд оролцож амжихгүй болжээ. Учир нь тэрбээр цагийн зөрүү ихтэй Герман, Орос зэрэг цастай орнуудаар дамжин нислэг хийхээс дургүйцсэн гэнэ. “Cosmo show”-ны зохион байгуулагчид түүнийг Япон, Солонгосоор дамжуулан авчрах гэж хичээсэн боловч одын маш шахуу хөтөлбөр нь ийм боломж олгоогүй аж. Николийг ирнэ гэж хүлээж, шоу тоглолтын тасалбар авсан фэнүүдэд нь тасалбарын мөнгийг буцаан олгоно гэж Ирмүүн агентлагийн зохион байгуулагчид ярьж байна. Одоогоор тасалбарын борлуулалт 30 хувьтай байгаа бөгөөд дуучин Николь Шерзингер ирэхгүй болсонтой холбогдуулан тасалбарын үнэ хямдрах гэнэ.
Н.Энх