Хасу Мегаватт МҮОХ-ны албан ёсны түнш байгууллага боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Хасу Мегаватт МҮОХ-ны албан ёсны түнш байгууллага боллоо

Монголын Үндэсний Олимпийн Хороо үндэсний хэмжээнд салбарын шилдэг компаниудтай олимпийн түншлэлийн гэрээг байгуулан ажилладаг билээ.

Энэ олимпийн цикл дуустал буюу Лондон-2012 олимп хүртэл уул уурхай, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг тэргүүн компани Хасу Мегаватт компанитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Олимпик хауст болж өнгөрлөө.

Энэхүү ёслолын ажиллагаанд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, Хасу Мегаватт компаний ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, дэд захирал Т.Алтансүх болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хасу Мегаватт компани нь нийгмийн хариуцлагаа үргэлж биелүүлж спортын салбарыг тууштай дэмждэг бөгөөд өнгөрсөн Азийн наадамд тус компаний 5 тамирчин, 1 дасгалжуулагч оролцжээ.

Хасу Мегаватт компани нь Олимпийн түнш болсноор Олимпийн таван цагаригийг ашиглах эрхтэй болж ОЛИМПИЙН ТҮНШ хэмээн нэрлэгдэж байгаа юм.

Цаашид ерөнхий боловсролын сургуулиудад оршиж буй олимпийн танхим, олимп судлалын төвүүдтэй Хасу Мегаватт компани голчлон хамтарч ажиллах ажээ.

Эх сурвалж: www.olympic.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж