
Английн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капеллогийн гэрээ 2012 онд дуусна. Харин дараагийн дасгалжуулагчаа англичууд нутгийнхаа мэргэжилтнийг ажиллуулна гэдгээ мэдэгдсэн. Английн хөлбөмбөгийн холбооны албаны хүний хэлснээр дараагийн дасгалжуулагч Харри Рэднапп болох магадлал өндөртэй гэнэ. “Тэрбээр гайхалтай сайн менежер” гэж Английн хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Алекс Хорне хэлсэн байна. “Тоттенхэмийн одоо үзүүлж байгаа тоглолтын арга барил, дээр нь Аваргуудын лигт үзүүлж байгаа амжилт зэрэг нь түүнтэй удаан хугацааны гэрээ үзэглэхэд болохгүй гэх газаргүйг харуулж байна” гэж Хорне ярьжээ.Харин Рэднапп энэ талаар ярихдаа “Менежер хүн болгон л эх орныхоо шигшээг дасгалжуулахыг хүсдэг. Ялангуяа чи англи хүн бол энэ нэр төрийн хэрэг байх болно. Би мэдээж ийм санал ирвэл татгалзахгүй” гэжээ.
Score Studio
Зочин 2010-12-06 182.160.49.106
Европын хөлбөмбөгийн супер клубуудын adidas nikе CRonaldo Ozil Higuain Villa Iniesta Gerrard Torres Agger JCole Drogba Lampard Terry Essein Rooney Nani Scholes Chamakh Fabregas Pato Pirlo Ibrahimovic-ын жерсинүүдийг 9975-7810