The Beatles бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

The Beatles бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно

The Beatles 1964 онд Hollywood Bowl-д тоглож байгаа нь. Фото: rarebeatles.com    

The Beatles хамтлагийн амьд ба талийгаач нар Лос-Анжелесийн  Hollywood Bowl танхимд тоглохоор “нэгдэж” байгааг хэвлэлийнхэн олоод мэджээ. Тайзнаа Пол Маккартни ба Ринго Старр амьд биеэр, харин  Жон Леннон ба Жорж Харрисон хоёр дижитал дүрсээр нэгдэн тоглолт хийх гэнэ.
Some Kind of Awesome  сүлжээ бичихдээ шинэ концертын тухай эх сурвалжийг Британийн хэвлэл гаргалаа гэсэн байв. Энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй байна.
Концерт 2011 оны наймдугаар сарын 27-нд тоглогдох бөгөөд тэндээс олох мөнгийг буяны үйлст тухайлбал, хөхний хорт хавдартай тэмцэхэд зориулах ёстой гэнэ.
The Beatles хамтлаг Hollywood Bowl танхимд 1964 ба 1965 оны намар хоёр удаа тоглолт хийж байжээ.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж