Арванхоёрдугаар сарын 6

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 6

Испанийн Үндсэн хуулийн өдөр

Европын бусад орнуудтай харьцуулахад Испанийн Үндсэн хууль харьцангуй залуу. Бараг 40 жилийн дарангуйлагчийн дэглэмийг (1939-1975) унагасны дараа Испани түүхэндээ шинэ хуудас нээв. Испанийн Үндсэн хуулийн өдөр нь (Constitution Day in Spain) төрийн баяр бөгөөд амралтын өдөр юм.
1976 оны арванхоёрдугаар сарын 15-нд Испанийн улс төрийн шинэчлэлийн тухай хуулийг батлан Хууль тогтоох Кортесийн үйл ажиллагааг эхлүүлсэн ба тэр нь шинэ Үндсэн хуулийг баталжээ. Испанийн ард түмэн 1978 оны арванхоёрдугаар сарын 6-нд бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийг дэмжсэн юм.

Финляндын тусгаар тогтнолын өдөр

Финляндын тусгаар тогтнолын өдөр (Independence Day in Finland) нь бүх нийтийн баяр юм. Энэ өдөр төрийн байгууллагууд дээр төрийн далбааг мандуулж, цэргийн парад хийх ба шагнал гардуулах ёслол ба ерөнхийлөгчийн хүлээн авалттай. Хамгийн их ёслолтой байр бөгөөд үд дунд улсын гол сүмд баярын мөргөл эхэлнэ. Орой нь оюутнуудын бамбарт жагсаал болдог.

Эквадорын нийслэл Кито хот үндэслэгджээ

Нийслэл хот Сан-Франциско де Кито (San Francisco de Quito) эсвэл хамгийн их хэрэглэгддэг хувилбараар Кито (Quito) хот үндэслэгдсэн өдрөө эквадорчууд тэмдэглэж байна. Хотод Испанийн байлдан дагуулагч Себастьян де Белалькасар орж ирсэн 1534 оны энэ өдрийг тэд нийслэлээ үндэслэгдсэн өдөр хэмээн тэмдэглэж иржээ.
Кито хот нь Латин Америкийн үзэсгэлэнт хотуудын нэг бөгөөд 1978 онд хотын түүхэн төвийг ЮНЕСКО дэлхийн соёлын өв хэмээн зарласан билээ.

Үйл явдал

Монголын цэрэг Киевыг эзлэв

1240 он: Бат хааны арми 1239 онд Орост шинэ аян дайн  хийж эхлэв. Үүний өмнө татар-монголчууд Владимиро-Суздалийн нутгийг эзлэн Зүүн хойд хэсгийн 19 хотыг эзэлсэн байв. Оросуудын хотуу­дыг Батын цэрэг бүс­лэн хааж, байлдан эзэл­сэн билээ. 1240 оны арванхоёрдугаар сард Батын цэрэг Киевт дөхөж ирээд хаан гоё хотыг эвдлэн сүйт­гэхгүй гээд хо­тын­­хонд бууж өгөх санал хүргүүлжээ. Гэвч хотынхон тулалдахаар шийдсэн байв. Мон­голчууд хотын хэрмийг цөмлөөд хотод нэвтрэн гол эсэргүүцлийг нь 6-ны өдөр даран хотыг эзэлсэн байна. Эсэргүүцэл үзүүлсэнд нь хотын 50000 хүнээс 2500 орчмыг үлдээн бусдын нь хүйс тэмтэрч хотыг тоносон байв.

«Encyclopedia Britannica» номын эхний боть хэвлэгдэв

1768 он: Эдинбург хотноо  «Британника» нэвтэрхий толийн анхны ботийн эхний дэвтэр хэвлэгдэн гарчээ. Түүний нэр нь «Британийн нэвтэрхий толь буюу шинэ төлөвлөгөөний дагуу хийгдсэн Урлаг, шинжлэх ухааны толь бичиг”  гэж байв. Нэвтэрхий толийг бүтээх са­наа хэвлэн нийт­лэгч, но­мын худал­даа­чин Колин Мак­фаркуэр ба бар­лаг Эндрю Белл нарт төр­сөн гэдэг. Нэв­тэрхий толь нь 1771 он хүртэл жил бүрянз бү­рийн сэдвийг хамаарсан эссегээс бүрэлдсэн тусгай тохимол болон хэвлэгдэж байлаа. Нийтдээ 100 дэвтэр хэвлэгдэж, 2400 хуудас бич­лэг ба 160 зураг орсон байв. Гурван мянган шир­хэг хэвлэгдсэн нэвтэрхий толь тэр үедээ 12 фунт гэсэн өдөр үнэтэй ч дороо зарагддаг байжээ.
«Британника» найм дахь хэвлэлтээ хүртэл Эдинбургт хэвлэгдэн гарч байгаад дараа нь «The Times» ивээлд орон 1870 онд Лондонд иржээ. Лондонд 9-10 дугаар хэвлэл нь Кэмбрижид 11 дэх хэвлэл нь гарч байлаа. 1901 онд түүнийг Америкийн «Sheers, Roobeck & Co» компани худалдан авсан байна. 1920 онд түүнийг авсан шинэ эзэд нь Чикагогийн их сургуульд уг толийг хэвлэх эрхийг нь 1941 онд буцалтгүйгээр шилжүүлсэн байв. 1974 онд өнөөгийн 15 дахь хэвлэлийн New Encyclopaedia Britannica хийгдсэн байна.1997 оноос түүнийг цахим хэлбэрээр гаргаж байхаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж