Ус, цахилгааны хангамжид онцгой анхаарна

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Ус, цахилгааны хангамжид онцгой анхаарна

Говь-Алтай аймгийн Засаг даргаар удирдуулсан аймгийн төвийн  албан байгууллагуудын шуурхай зөвлөгөөнөөр аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад Засаг даргаас ард иргэдийн эрх ашиг, хөгжлийн бодлоготой холбоотой асуудлаар үүрэг чиглэл өгч, биелэлтийг богино хугацаанд хангуулах талаар мөн өмнөх шуурхайд өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг  хэлэлцэж, тулгамдаж буй асуудлаар санал солилцон хэлэлцүүлэг хийлээ. Түүнчлэн “Алтай-Улиастай” эрчим хүчний систем, “Мандал голомт”компани, “Ундарга-Алтай” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст аймгийн хэмжээнд ус, цахилгаан хангамжийн байдалд онцгой анхаарч, жигдрүүлэх үүрэг өгч мөн СӨХ-үүдийн хооронд ажил бүтээлийн уралдаан зарлах шийдвэр гаргажээ.

Б.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж