С.Жавхлан, С.Амараа, Quiza хамтран дуулна

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

С.Жавхлан, С.Амараа, Quiza хамтран дуулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    “Pepsi” брэндээс бэлтгэн хүргэдэг “Pepsi artist of the month” нэвтрүүлгийн шилдэг уран бүтээлчээр Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан шалгарсан юм.  Тэрбээр “Pepsi artist of the month” нэвтрүүлэгт оролцож, нэгэн уран бүтээл туурвихаар Quiza-гаас дарцгаа хүлээн авсан. Энэ удаагийн түүний уран бүтээл ээж аав, нутаг ус биш жинхэнэ “үнэн”-ий талаар өгүүлсэн, харийнхны эсрэг дуу хийж байгаа аж. С.Жавхлан сайн уран бүтээл болж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа  гэнэ. Дашрамд сонирхуулахад тэрбээр энэхүү дуугаа “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа, дуучин Quiza нартай хамтран дуулах гэнэ. Мөн эл дууны үгийг “Хар сарнай” хамтлагийн Амараа, дуучин Quiza нар бичин, аяыг нь  хөгжмийн зохиолч Т.Сэр-Од зохиожээ.  Харин дууны ерөнхий найруулгыг “New Star” студийн хөгжмийн найруулагч С.Гантөр хийж байгаа аж. Ингээд С.Жавхлан, Амараа, Quiza  нарын өөр өнцгөөс бүтээж буй уран бүтээлийг хүлээх л үлдлээ.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж