“Их Эе” хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

“Их Эе” хуралдаж байна

Монголын үндэсний бөхийн холбооны VI “Их Эе” өдгөө “Чингис” зочид буудалд хуралдаж байна. Бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдээс бүрдсэн 200 төлөөлөгч оролцож буй тус хуралдай өнөөдөр өглөө 09.00 цагаас эхэлсэн юм. Улсын аварга, арслан, гарьд, заан цолтой бөхчүүд, мөн харцага, начин цолтой бөхчүүдийн төлөөлөл, түүнчлэн МҮХБ-ны Жаяг дэгийн багийнхан буюу засуул, цэц, гарын даа, хаяавч-холбогч, эмч, зохион байгуулагч, тайлбарлагчид болон монгол бөхийн судлаач, бөхийн үзэгчдийн төлөөллөөс бүрдсэн энэ удаагийн хурлын гол шийдэх асуудал нь ирэх дөрвөн жилд МҮБХ-г хэн удирдах вэ гэсэн асуултын хариуг олох явдал юм. Өмнөх буюу МҮБХ-ны IV “Их Эе” 2002 онд болж, энэ хурлаас хойш 2006 онд болж байсан V хурал тоймтой үр дүнд хүрэлгүй завсарласан гэхээр үндсэндээ бөхчүүд энэ удаагийн “Их Эе”-ийг найман жил хүлээсэн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж