Wheeme робот таны биеийн өвдсөн, чилсэн хэсгүүдэд массаж хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Wheeme робот таны биеийн өвдсөн, чилсэн хэсгүүдэд массаж хийнэ

robot_massage


Ийм төрлийн роботууд нь нэг их шинэ зүйл биш боловч уг Wheeme нэртэй
массажист робот нь өөрийн үүргээ маш сайн биелүүлнэ. Уг роботыг
бүтээсэн Dreambots мэдэгдсэнээр бол уг массажист робот нь “хүнийг амрах,
халамжлах, нойргүйдлийг багасгах, гэх мэтэд ухаалаг бүтээгдэхүүний
хэрэгцээг нэмэгдүүлэх” зорилготой гэсэн байна.

Уг робот нь хүний биеийн хэсгүүд дээгүүр явж, хүний хуруутай төстэй
зөөлөн силиконоор массаж хийдэг юм байна. Тусгай мэдрэгчийн технологи
ашиглан бүтээгдсэн учраас таны биенээс унах, ажиллагаа нь доголдох гэх
мэтийн асуудал гарахгүй. 2011 оны хавраас худалдаанд гарах боловч 49 Доллор
(хүргэлтийн зардлыг бас нэмж өгнө)-оор урьдчилан захиалах боломжтой
гэнэ.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж