Google Chrome одоо Mozilla Firefox-той өрсөлдөхүйц хэмжээний вэб
хөтөч болоод байгаа. Уг вэб хөтчийн 8.0.552.215 хувилбар гарсан байна.
Уг хөтчийн бусдаас ялгарах зүйл гэвэл ямар ч нэмэлт add-on болон 3-дагч
програм шаардлагагүйгээр PDF файл үзэж болно. Үүнээс гадна удахгүй
нээлтээ хийх Google-ийн Web App Store-ийг дэмжэж ажиллана гэж байна. Web
app store нь браузер дээрээ суурилсан төрөл бүрийн програм, тоглоом,
хэрэгсэл ажиллуулах боломжийг олгох юм байна. Google Chrome 8 хөтчийг
ашиглахыг хүсвэл Эх сурвалжийн линкээр орж татаж авна уу.
Эх сурвалж: “Компьютер таймс”