NASA-ийн эрдэмтэд цоо шинэ амьд организм нээжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

NASA-ийн эрдэмтэд цоо шинэ амьд организм нээжээ

nasa_cloud


Бидний мэддэг амьд биетүүд, амьдралын хэлбэрээс тэс ондоо зүйл
нээсэн гэдгээ NASA мэдэгджээ. Бүх л амьдралын хэлбэрүүд нүүрстөрөгчид
суурилсан бөгөөд ямар ч амьд биед амьд байхын тулд хүчилтөрөгч,
устөрөгч, азот, хүхэр, фосфорын гэх мэтийн бодисууд шаардлагатай гэж
өнөөг хүртэл боддог байсан нь бага зэрэг эндүүрч байсан бололтой.
Калифорнийн Моно нуур дахь бактериудад судалгаа хийж байсан NASA-ийн
судлаачдын баг нэгэн шинэ бичил амьд биетийг нээсэн байна.

Энэ амьд
биет нь бидний мэддэг амьд биетүүдээс тэс ондоо, бүх амьд биетэд хор
хөнөөлтэй гэж тооцогддог байсан arsenic (хүнцэл), хэмээх бодис харин
тэдний амьд байх гол үндэс нь болдог гэнэ. Судлаачид уг организмыг
лабораторийн нөхцөлд аваачиж, химийн хортой бодистой хамт байлгаж үзэхэд
уг хортой бодисоор бүгдэнгээр нь “хооллож” орхисон байна.

Уг шинэ
организмыг ашиглах хоёр асар их боломж байгаа юм байна. Хамгийн түрүүнд
үйлдвэрүүдээс гарч байдаг янз бүрийн химийн хортой хаягдлуудад байгальд
шууд хаяж бохирдуулахын оронд уг бичил организмыг ашиглан химийн хортой
хэсгийг нь устгаж болно. Үүнээс гадна уг химийн хортой бодисуудыг
боловсруулахаас гадна уг хаягдлаас эрчим хүч гаргаж авах ч боломж байж
болно гэж мэдэгджээ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж