Nokia E-Cu concept art - Хүний биеийн дулаанаар цэнэглэгдэнэ | News.MN

Nokia E-Cu concept art – Хүний биеийн дулаанаар цэнэглэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Nokia E-Cu concept art – Хүний биеийн дулаанаар цэнэглэгдэнэ

nokia_concept_01


Гар утсыг зайнаас утасгүйгээр цэнэглэх, зүгээр ярьж байгаагаараа
цэнэглэх, эсвэл хэзээ ч цэнэглэх шаардлагагүй утас гээд ойрын ирээдүйд
биеллээ олох боломжтой янз бүрийн мэдээллүүд байдаг билээ. Тэгвэл үүн
дээр нэмээд бас нэгэн сонирхолтой хувилбарыг танилцуулъя.

Дээрх
зургаас та Nokia E-Cu маркийн гар утасны Concept art буюу загвар зургийг
харж байна. Уг гар утасны гол онцлог нь утсаа зүгээр л халаасандаа хийж
явахад л цэнэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл хүний биеийн дулаанаар
цэнэглэгдэнэ гэсэн үг. Зэс гадаргатай бөгөөд зэс нь дулааныг маш сайн
дамжуулдаг металл гэдгийг та мэдэх байх. Утасны дотоод их биед байрлах
термогенератор төхөөрөмж нь уг утсанд ирж буй дулааныг цахилгаан энерги
болгон хувиргадаг гэнэ. Заавал халаасандаа хийж явахгүй өөр ямар ч зүйл
дээр тавиад цэнэглэчихэж болно.

nokia_concept_02

nokia_concept_03

nokia_concept_04


Энэ олон санаануудын аль нь түрүүлж амьдрал дээр биеллээ олохыг хэлж
мэдэхгүй юм. Ямар ч байсан удахгүй гар утасныхаа цэнэгийг дуусч байна
уу гэж санаа зовох шаардлагагүй л болох нь дээ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ganzoo 2010-12-06 202.131.230.114

goe aan

Avatar

Зочин 2010-12-06 202.55.191.22

HOTIIN ToWd 2 oroo bair zarna
Buren zaswar hiisen
88101056

Avatar

www.freecall.mn 2010-12-06 202.170.67.217

Сайн байцгаана уу Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд
үнээр ярьж болох Freecall Картыг санал болгож байна холбоо барих утас 11350550

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж