Nokia E-Cu concept art – Хүний биеийн дулаанаар цэнэглэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Nokia E-Cu concept art – Хүний биеийн дулаанаар цэнэглэгдэнэ

nokia_concept_01


Гар утсыг зайнаас утасгүйгээр цэнэглэх, зүгээр ярьж байгаагаараа
цэнэглэх, эсвэл хэзээ ч цэнэглэх шаардлагагүй утас гээд ойрын ирээдүйд
биеллээ олох боломжтой янз бүрийн мэдээллүүд байдаг билээ. Тэгвэл үүн
дээр нэмээд бас нэгэн сонирхолтой хувилбарыг танилцуулъя.

Дээрх
зургаас та Nokia E-Cu маркийн гар утасны Concept art буюу загвар зургийг
харж байна. Уг гар утасны гол онцлог нь утсаа зүгээр л халаасандаа хийж
явахад л цэнэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл хүний биеийн дулаанаар
цэнэглэгдэнэ гэсэн үг. Зэс гадаргатай бөгөөд зэс нь дулааныг маш сайн
дамжуулдаг металл гэдгийг та мэдэх байх. Утасны дотоод их биед байрлах
термогенератор төхөөрөмж нь уг утсанд ирж буй дулааныг цахилгаан энерги
болгон хувиргадаг гэнэ. Заавал халаасандаа хийж явахгүй өөр ямар ч зүйл
дээр тавиад цэнэглэчихэж болно.

nokia_concept_02

nokia_concept_03

nokia_concept_04


Энэ олон санаануудын аль нь түрүүлж амьдрал дээр биеллээ олохыг хэлж
мэдэхгүй юм. Ямар ч байсан удахгүй гар утасныхаа цэнэгийг дуусч байна
уу гэж санаа зовох шаардлагагүй л болох нь дээ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж