”Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани 1999-2009 онд нэгдсэн сүлжээ болон өргөжин тэлж, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 36 сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байгаа ажээ. Түүнээс гадна уул уурхайн таван үйлдвэрийг цахилгаанаар хангаж байгаа аж. Цахилгаан эрчим хүчний нийт түгээлтийн 44.2 хувийг Дорнод аймгийн, 19.2 хувийг Сүхбаатар аймгийн хэрэглэгчид эзэлдэг ажээ. Түүнчлэн Төмөртэйн үйлдвэр 22.3, Цавын уурхай 1.2, Мардайн жижиг уурхайнууд нийт үйлдвэрлсэн цахилгаан эрчим хүчний зургаан хувийг нь ашигладаг байна. Сүүлийн жилүүдэд уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн эрчим хүчний захиалга өсөж байгаа тул 2012 оноос “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компани бүс нутгийн хэмжээний эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүйд хүрэх магадлалтай гэнэ. Тиймээс өргөтгөл хийх шаардлагатай байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Б. Насантогтох ярьсан байна. 1970 онд ашиглалтад орсон уг цахилгаан станцыг 1982 онд өргөтгөснөөр станцын цахилгааны хүчин чадал цахилгаан 36 МВт, дулааны хүчин чадал 170,4 Гкал/ц болсон ч ойрын ирээдүйд дахин өргөтгөх зайлшгүй шаардлагатай юм байна.
Д.Цээпил
Д.Цээпил