
Уул уурхай, барилга, зам засвар, хөдөө аж ахуйн чиглэлээр бүртгүүлсэн иргэдийн дунд “Баталгаат ажлын байр-Зөв сонгосон мэргэжил” уулзалт ярилцлагыг зохион байгуулж тус аймаг дахь Технологийн сургуулиас ерөнхий эрдмийн хичээлээр давтлага өгөх, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө санамж олгож байна.
Нийт бүртгүүлсэн иргэдээс жаран хүнийг сонгож аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд барилгын засал чимэглэл, уул уурхайн ашиглалтаар мэргэжил эзэмшүүлэх сургалтыг ирэх оны нэгдүгээр сараас эхлэх юм байна.
Г.Сүхээ