
Тэрээр иргэд хөдөлмөрчдөд Монгол улсын төсвийн талаар болон Хөвсгөл аймгийн 2011 оны төсвийн тухай мэдээлэл хийснээс гадна бусад аймгуудтай харьцуулахад манай аймагт хөрөнгө оруулалтын ажил хамгийн их хийгдэж байгааг онцолсон юм. Мөн улсын төсвийн орлого, зарлага өмнөх онуудтай харьцуулан ирэх оны инфляцийн талаар иргэдэд тодорхой ойлголтуудыг өгч байв. Мөн энэ үеэр уулзалтад оролцогчид УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс сонирхсон асуултандаа хариулт авч, саналаа хэллээ.
Д.Идэрмөнх