Зөвлөлийн хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Зөвлөлийн хуралдаан болов

Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Энэ сарын 3-нд болсон Засаг даргын зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар тив дэлхийн болон, олон улсын, улсын тэмцээн уралдаанаас медаль хүртсэн тамирчидад олгох мөнгөн урамшууллын хэмжээ, "Оюунлаг Хөвсгөл" , "Үхэр сүрэг" хөтөлбөр болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын төлөвлөгөө зэрэг асуудлуудыг хэлэлцэж баталлаа. Дээрх хөтөлбөрүүдийг хэлэлцэж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд зөвлөлийн гишүүд тал бүрээс нь хэлэлцэж тодруулах шаардлагатай зүйл олон байгааг сануулав. Тухайлбал "Оюунлаг Хөвсгөл" хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ нь хэт явцуу, нийт хүн амыг хамарч чадаагүйгээс гадна хүрэх үр дүн тодорхой бус байна гэж зөвлөлийн гишүүдийн дийлэнхи нь үзэж байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж