Марк Кавендиш “Giro d’Italia”-д оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Марк Кавендиш “Giro d’Italia”-д оролцохгүй

Британийн мэргэжлийн дугуйн спортын тамирчин Марк Кавендиш ирэх тавдугаар сард болох улирлын чухал гурван тэмцээний нэг “Giro d’Italia”-д оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Учир нь тэрбээр цаг хугацааны хувьд “Giro d’Italia” уралдаантай давхцаж буй “Tour of California”-д оролцож, улирлын хамгийн том, нэр хүндтэй тэмцээн болох “Tour de France”-ын бэлтгэлээ базаах гэнэ. Мэргэжлийн дугуйн спортын “HTC-Columbia” багт харьяалагдаж буй Кавендиш өнгөрсөн жилийн “Giro d’Italia” уралдааны дөрвөн гараанд түрүүлсэн юм. Америкт болох “Tour of California” тэмцээн долоо хоног үргэлжлэх бол Италийн алдарт “Giro d’Italia” тавдугаар сарын 8-30-ны хооронд гурван долоо хоног гаруй үргэлжлэх учир Кавендиш биеийн байдлаа харгалзан үзэж, арай хялбарыг нь сонгосон гэнэ. “Tour de France” уралдааны тухайд Кавендиш өнгөрсөн жил зургаан гараанд түрүү авсан бөгөөд нийт 10 гараанд түрүүлээд байгаа юм. Дашрамд сануулахад, 2010 оны “Tour de France” уралдаан долдугаар сарын 3-нд Роттердам хотоос эхэлж, 25-нд Парис хотноо өндөрлөнө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж