Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд чууллаа

Дундговь аймгийн Сайнцагаан сум хүүхдийн чуулганаа хийлээ. Тус сумын дөрвөн сургуулийн “Сурагчдын оролцооны удирдах зөвлөл”-ийн төлөөлөл 170  гаруй хүүхэд оролцсон энэ чуулганд  тус сумын Засаг дарга М.Баянсан “Хүүхдийн оролцоо-манлайлал” чуулганыг нээж, үг хэллээ. Төлөөлөгч хүүхдүүдийг таван бүлэг болгон хүүхдийн хөгжлийн өмнө өнөөгийн тулгамдсан асуудлыг шүүн хэлэлцэж түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход хүүхдүүд идэвхитэй оролцож нийгмийн амьдралд болон сургалт  хүмүүжлийн ажлыг удирдахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих үүсгэл санаачилга бүрийг дэмжих, хүүхдийн сурлага, хүмүүжилд сөрөг нөлөөлж болзошгүй PC тоглоомын газруудыг цагийн хуваарь, байр танхимын эрүүл ахуйн шаардлага хангалтыг төрийн байгууллагаас зохицуулж зөвхөн хүмүүжлийн ач холбогдол өгөх чиглэлээр нь ажиллуулах зэрэг олон асуудлыг хөндөж тавилаа. Хүүхдүүдийн тодорхойлсон эдгээр асуудлыг шийдвэрлэхэд сумын төр, захиргааны байгууллага үйл ажиллагаагаа чиглүүлэхээ чуулганаас гаргасан шийдвэрт тусгалаа.

С.Пүрэвсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж