
Тус аймгаас хугацаат цэргийн албанд татагдсан цэргүүд тангаргийн баяраар соёл урлаг, сурсан цэргийн эрдмээ үзүүлэх тоглолт хийж баярт оролцсон эцэг эх ,ах дүү нартаа үзүүлэх телевизийн нэвтрүүлэг хийсэн байна.
Дорноговь аймаг хорио цээр тогтоосон тул орон нутгийн телевизийнхэн аав ээжээс мэндчилгээ авч очин хариуд нь хүүхдүүд нь дээрх концерт болон үзүүлэх тоглолтын бичлэгийг хийлгэсэн аж.
Уг бичлэгийг сумдад нь хувилж аав ээж болон ар гэрийнхэнд нь үзүүлэх юм байна. Тангаргийн баярын өдөр цас орсон ч жавхаалаг дайчид жаврыг эс тоон баяраа тэмдэглэлээ.