Авлигын эсрэг сургалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Авлигын эсрэг сургалт зохион байгуулав

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар энэ онд авлигатай тэмцэх төлөвлөгөө хийн хэрэгжүүлж байгаа билээ. Харин өчигдөр “Авилгатай тэмцэх бодлого, үйл ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад сум­дын Засаг даргын тамгын газрын дарга, мөн сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар болон аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа агентлаг ,төсөвт байгууллагын удирдлагууд оролцсон байна.  Тус сургалтад Авилгатай тэмцэх газрын ажилтан О.Цэнгэлбаатар, П.Чулуун­баатар, Д.Цэнд-Аюуш болон Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Төмөрхуяг, Хуулийн хэлтсийн дарга Ц.Баасандэлгэр нар оролцжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж