Асгатын лицензийн асуудлыг Москвад хэлэлцэнэ | News.MN

Асгатын лицензийн асуудлыг Москвад хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Асгатын лицензийн асуудлыг Москвад хэлэлцэнэ

Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК-ийн зөвлөлийн хурал энэ сарын 13-нд Москва хотноо хуралдана. Өнгөрсөн тавдугаар сард болсон өмнөх хурлаас хойш хэлэлцвэл зохих олон асуудал хуримтлагдаад байгаа зөвлөлийн хурал энэ удаа халуухан болж мэдэхээр байна. Хамгийн их анхаарал татаж буй нь ОХУ, Монгол Улсын төрийн тэргүүнүүдийн хүрээнд удаа дараа хөндөн ярьж байсан Асгатын ордын асуудлыг дахин сөхөх бололтой. Стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад орсон Асгатын геологийн нөхцөл нь хүнд учраас “хазахад хэцүү амттанууд”-ын маань нэг нь билээ. Учир нь тэнд 3000 тонн мөнгөний нөөц буй ч бусад элементтэй холилдон оршдог, тээвэрлэн зөөх боломж муу, дэд бүтэц хөгжөөгүй, адармаатай байршилтай гэхчлэн үнэ цэнийг нь бууруулах шалтгаан мунддаггүй.

 Хамгийн сүүлийн мэдээллээр “Асгат” хувьцаат компанийг лицензийн төлбөр хийгээгүй учраас татан буулгаж, лицензийг цуцлан “Монголросцветмет” ХХК-д шил­жүүл­сэн хэмээн эх сурвалжууд өгүүлж байна. Одоогоос хэдэн жилийн өмнө “Монголросцветмет” ХХК-аас ОХУ-ын “Полиметалл” ком­панитай гэрээ байгуулахаар зэхэж байсан тухай мэдээлэл дуу­лиан тарьж байлаа. Хожим нь тус компани Оросын Алтайн хязгаарын нэгэн компанитай хамтран Асгатын лицензийг эзэмших гэж байна гэсэн сураг гарсан бол саяхан болтол “Эрдэнэс Монгол” ХК эзэмшиж байна гэцгээж байв. Ямартай ч сүүлийн таван жилийн турш Асгатын орд “Монголросцветмет” ХХК хоёрын нэр салшгүй холбоотой явсаар ордын лиценз одоогоор “Монголросцветмет” ХХК-ийн мэ­дэлд байгаа гэсэн мэдээлэл үнэн болж таарч байна.

Хэн ч эзэмшлээ гэсэн хэрэв Асгатын ордод олборлолт хийхэд хүр­вэл экологийн асуудалд онц­гой анхаарал хандуулах ёстой гэд­гийг мэргэжлийн хүмүүс хатуу ан­хаа­руулдаг.  Учир нь мөнгө асар хортой химийн элемент мьшьякийо ихээр  ялгаруулдаг тул байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.  Түүнчлэн Асгатын ордод оросуудын сонирхол тодорхой хэмжээгээр байдаг. Хэдийгээр уул, геологийн нөхцлийг нь судалж үзээд аваагүйдээ баярладаг гэх дам яриа байдаг ч зэс, молибден, алт, мөнгөтэй ордоос чин сэтгэлээсээ татгалзсан эсэх нь эргэлзээтэй. Тийм бол наанадаж төрийн тэргүүнүүдийн айлчлалын хүрээнд ярих хэрэггүй байсан юм. Олны анхаарлыг сарнихыг хүлээж байгаад одоо “Монголросцветмет” ХХК-аар дамжуулан авах гэж байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

“Монголросцветмет” ХХК өөрөө олон нийтийн өмнө зайлшгүй ил тод байх ёстой байгууллага. Жилд 700 кг алт олборлодог, жоншны үйлдвэрлэл, экспортын хэмжээнд дэлхийд III-IV байр эзэлдэг энэ үйлдвэр хоёр улсын дундын өмч байсаар 37 жилийн нүүр үзэж байна. Түүний 51 хувийг Монгол Улс, 49 хувийг ОХУ эзэмшдэг. Энэ тохиолдолд Асгатын ордын лиценз “Монголросцветмет” ХХК-д шилжсэнээр Асгатыг хэрхэн эзэмших вэ гэдэг асуудлыг удахгүй болох зөвлөлийн хурлаар хэлэлцэх нь дамжиггүй.

Москвад болох зөвлөлийн хур­лаар шийдэх дараагийн асуудал нь “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааг дүгнэх, ирэх онд зарцуулах хөрөнгийн хэмжээг ч ба­талж өгөх учиртай. Дашрамд дурь­дахад зөвлөлийн хуралд оролцохоор тус компаниас арваад хүний төлөөлөл энэ сарын 11-нд Москваг зорино. Тэдний дунд “Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий нягтлан Д.Но­минзул, түүний орлогч болон эдийн засагч, захиргаа аж ахуйн албаны дарга нар дагалдах юм байна. Тус компанийн ерөнхий нягтланг хоёр жилийн хугацаатайгаар зөвлөлийн хурлаас томилдог бөгөөд Д.Номинзулын үйл ажиллагааны хугацаа нь дуусгавар болж байгаа аж. Тиймээс удахгүй болох зөвлөлийн хурлаар хугацааг сунгах уу, шинэ хүн томилох уу гэдгийг шийдэх юм байна. Харин ерөнхий захирал О.Эрдэнээгийн хувьд дөрвөн жилийн хугацаатай томилогддог бөгөөд өнгөрсөн тавдугаар сард болсон зөвлөлийн хурлаар хугацааг сунгасан тул энэ асуудалд тэгтлээ санаа зовохгүй байгаа бололтой. Гэхдээ “Монголросцветмет” ХХК-ийн мэдлийн газар дээр орон сууц бариулсан, түүнийгээ бусдад зарсан, харин зарсан мөнгөө компанийн дансанд хийсэн эсэх нь эргэлзээтэй гэх зэрэг анхаарал татсан асуудлууд бий. Мөн уурхайд гарсан ослууд болон цаашид ослоос урьдчилан сэргийлэх талаар юу хийсэн, ажлын хариуцлага алдсан хүмүүстээ ямар арга хэмжээ авсан талаар зөвлөлийн хурлын өмнө “шүүгдэх” нь гарцаагүй.

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.freecall.mn 2010-12-06 202.170.67.217

Сайн байцгаана уу Манай Компани та бүхэнд дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр ярьж болох Freecall Картыг
санал болгож байна холбоо барих утас 11350550

Avatar

bol 2010-12-06 65.79.32.194

fizdanuud

Avatar

Зочин 2010-12-06 182.160.10.36

ХОТЫН ТӨВД БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД ТАЛД ШИНЭЭР БАРИГДСАН 79 М2 2 ӨРӨӨ БАЙРЫГ СОНИРХСОН ХҮМҮҮСТ ХАС БАНКНЫ 80 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛЖ ХЯМД ЗАРНА

ХАРИЛЦАХ УТАС 99189208

Avatar

Зочин 2010-12-06 193.205.206.22

Асгатад Оросууд орлоо эхэд яагаад болохгүүй гэж х***а нар Хамгыг аваад дуусч байгаа биз дээ Баруун Алтайд Оросыг түшсэн хамгаалалтыг эдийн засгын нөхцлөөр дамжуулан байршуулах цаг аль хэдийн болсон

Avatar

Зочин 2010-12-06 182.160.55.9

hey terguun s** kino uzdeg site zunduu bshdee arai uur management hii hugshuun

Avatar

www.terguun.net 2010-12-06 202.131.227.186

mongol s** kino

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж