Цоо шинэ Audi A6-гийн “бүтээлгийг хуулав”

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Цоо шинэ Audi A6-гийн “бүтээлгийг хуулав”

Германы авто үйлдвэрлэгч Audi компани Детройтод болох Хойд Америкийн олон улсын авто шоуны өмнө шинэ загварын A6 суудлын тэргээ танилцуулж, баглаанаас нь гаргалаа. A6 седан нь Audi-гийн бүтээсэн гибрид хөдөлгүүртэй хоёр дахь загвар бөгөөд компанийн мэдэгдсэнээр дөрвөн цилиндртэй хөдөлгүүрийн адил хэмжээнд шатахуун зарцуулах V6 хөдөлгүүртэй юм байна. Цахилгаан хөдөлгүүрээр 100 км/цаг хүртэл хурдлах боломжтой авч дан цахилгаан хөдөлгүүрийн горимд 60 км/цагийн тогтмол хурдтайгаар гурван км замыг туулах хүчин чадалтай ажээ.
Өмнөх загваруудтай нь харьцуулбал, А6 нь богино, намхан бас хөнгөн. Түүнчлэн шатахуун зарцуулалтыг 19 хувиар бууруулах гэнэ.
Энэхүү төмөр хөлгийг Audi компани АНУ-ын Мичиган мужийн Детройтод ирэх нэгдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд болох Хойд Америкийн Олон улсын авто шоуны үеэр албан ёсоор танилцуулах юм. Тус шоу нь өнгөрсөн онд 715 мянга гаруй үзэгчдийг цуглуулсан дэлхийн хамгийн том авто шоунуудын нэг ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж