“Cosmo show”-ны зочид Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

“Cosmo show”-ны зочид Монголд ирлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нөгөөдөр болох Cosmopolitan сэтгүүлийн  Монгол дахь нээлтэд зориулсан “Cosmo show”-ны зочид Оросын модерн бүжгийн хамтлаг Тодес, Азийн поп дива Ч. Урнаа нар өнөө өглөө Чингис хаан онгоцны буудалд буулаа.  Мөн энэ өглөө Pussycat dolls хамтлагийн дуучин Николь Шерчингер ирэх байсан боловч нислэг нь хойшлогдож, орой ирэх боллоо гэж зохион байгуулагчид ярьж байна.  Поп Дива Урнаа, Тодес хамтлагийнхныг  “ Галт шувуу” охидын бүжгийн хамтлаг болон фэнүүд нь  Чингис хаан нисэх онгоцны буудалд угтан авсан юм.  Тодес хамтлагийнхан 27 хүний бүрэлдэхүүнтэй  ирж байна. Онгоцноос  дөнгөж буусных нь дараа  тэдэнтэй хэдэн хором уулзаж ярилцсанаа танд хүргэе.

    -Монголд тавтай морил.

    – Баярлалаа.

    – Онгоцноос буусны дараах анхны сэтгэгдлээсээ хуваалцаач?

    – Ямар ч байсан биднийг их халуун дотноор хүлээж авлаа.  Их хүйтэн агаар угтана гэдгийг бол таамаглаж байсан ч  биднийг хүлээж  байсан та бүхний сэтгэл маш халуун уур амьсгал бүрдүүлж байна. Монголд ч бас бидний фэнүүд байгаа гэж төсөөлөөгүй.

    – Монголд ирээд та бүхэн юу үзэхээр төлөвлөж байна?

    – Хэрэв цаг боломж гарвал бидэнд үзэх зүйл их байгаа.  Аяллын хөтөлбөртэйгээ танилцаагүй байгаа учраас яг одоо хэлэхэд эрт байна. Ямар ч байсан эхлээд шоундаа бэлтгэх байх.

    – Монголчуудад ямар онцгой бэлэг барих вэ?

    – Бид Алла Духовагийн дэглэсэн, цус оргилуулсан, гайхалтай эрч хүчтэй тоглолтыг Монголчуудад зориулан  үзүүлнэ.

    – Алла Духова яагаад ирээгүй вэ?

    – Ойлгоорой, Алла үргэлж маш шахуу цагийн хуваарьтай, байнга завгүй байдаг. Тийм болохоор энэ удаа ирж чадсангүй.

    – Баярлалаа. “Cosmo show”-н дээр уулзацгаая.

    Н. Энх, М. Дөлгөөн
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж