Эрдэмтэд усан галав юүлэх цаг ирж буйг тогтоов

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд усан галав юүлэх цаг ирж буйг тогтоов

Өмнө болж байсан Атлантын далайн урсгалуудыг компьютераар загварлаж үзсэн нь эрдэмтдэд далайн төвшин нэмэгдэнэ гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэв. Ойрын зуун жилийн дотор далайн гүрнүүдийн ихээхэн нутгийг ус эзэлнэ гэж тэд үзэж байгаа ажээ.

Даяарчлалын дулаарлыг да­гаад Атлантын ба Хойд мөсөн да­лайн усан доорх урсгалыг эрчим­жүүлэх бөгөөд үүний улмаас далайн төвшин нэмэгдэнэ гэж Испанийн Севильи хотын их сургуулийн мэргэжилтнүүд хэлж байна.

Далайн дээрх уур амьсгал дулаарах тусам өмнө зүгт усан доорх урсгалууд эрчимтэйгээр шилжих ажээ. Мөн үүнийг хойд зүгт шилжих Гольфстримын урс­гал улам ихээр өдөөж өгөх юм.

Эрдэмтдийн дүгнэлт таатай биш. Энэ зууны төгсгөл рүү Исландын ихэнх хэсэг ба Шотланд мөн олон тооны хойд нутгийн арлууд усанд автсан байна. Үер Дани, Голландыг живүүлэхэд хүрнэ. Гольфстримын дулаан урсгал хөрснөөс хойд өргөргүүдэд агаа­рын хэмийн тэнцвэр алдагдах ажээ. Их Британи, Ирланд ба Канадын үлдсэн нутагт хүн бараг амьдрах аргагүй болно. Өмнөд туйлын мөсөн голууд хайлж Номхон ба Энэтхэгийн далайн арлын орнуудыг живүүлэх аж.

Зарим эрдэмтэд муу зүйлд бэлт­­гэж байхыг уриалж байна. Тухайлбал, Торонтогийн их сур­гуулийн эрдэмтэд 2110 он гэхэд Нью-Йоркийн эрэг хавийн Атлантын далайн төвшин 1,3-1,5 метрээр өнөөгийнхөөс илүү болно гэв. Тэр нь туйлын мөсний хайлалтын таталцлын хүчтэй нөлөөний улмаас үүснэ гэсэн байв. Канадын эрдэмтэд дэлхийн өмнөд хэсэгт далайн төвшин 1-2 метр биш харин 5-6 метрээр нэмэгдэнэ гэжээ.

Сүүлийн 500 мянган жилийн дотор дэлхий цаг уурын дөрвөн их өөрчлөлтэй тулгарчээ. Одоогоос 20 мянга орчим жилийн өмнө дэлхийд хамгийн сүүлчийнх нь их мөсжилт ирэв. Испанийн далай судлаачид тэр цагаар Атлантын далайд усан доорх хүчтэй урсгалууд бараг байсангүйг тооцоолж чадсан байна. Ёроолын урсгал нь дэлхийн далай тэнгисийн хойд хэсэгт л голчлон байжээ. Гэвч агаар мандлын халалтыг дагаад урсгал нь өмнө зүг тийш идэвхтэй шилжиж эхэлсэн байна. Өнөөгийн цаг уурын өөрчлөлтийн компьютерийн загвараар тийм үйл ажиллагаа далайд өнөөдөр үүсч болохыг харуулж байна.

Ш.Самбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж