Зул сарын гацуур модны гэрлийг асаах ёслол

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Зул сарын гацуур модны гэрлийг асаах ёслол

Намрын сvvлчийн єдєр болох арван 11-р сарын 30-нд АНУ-д Христийн
мэндэлсний єдєр (зул сар)-ийн баярын гацуур модны гэрлийг асаах ёслол
болж єнгєрлєє. 22,5 метр єндєртэй гацуур модыг Нью-Йоркийн тєв талбай
Рокфеллер-плазад 11-р сарын дундуур байрлуулсан байна. Энэхvv аврага
ногоон vзэсгэлэнт модыг чимэхэд ажилчид хэдэн долоо хоног зарцуулж,
30,000 гэрлээс бvрдсэн 8 километр урт гоёлын чимэглэл шаардагдсанаас
гадна гацуурын оройг дэлхийд болор эдлэл vйлдвэрлэлээрээ алдаршсан
австрийн улсын Сваровски компанид захиалсан кристаллуудаас бvтсэн том
таван хошуугаар гоёжээ. Жил бvр болдог Христийн мэндэлсний єдрийн баярын
гацуур модны нээлтийн баяр нь 1930-аад оны  АНУ-ын их хямралын
(депресс) vеэс улбаалсан уламжлал юм. 75 жилийн настай энэхvv гацуур
модны гэрлийг асаах нээлтэд урьдын он жилvvдийн нэгэн адил нэртэй
дуучид, жvжигчид, сэтгvvлчид идэвхитэй оролцов.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж