Кейт Моссын охин ээжтэйгээ усны дусал мэт адилхан

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Кейт Моссын охин ээжтэйгээ усны дусал мэт адилхан

Шилдэг загвар өмсөгч Кейт Моссын охин Лила Грейс эхийгээ өвчсөн мэт дуурайсан гэнэ. Кейт 8 настай охиноо өөрийнхөө бичил хувилбар хэмээн тодорхойлсон байна. Учир нь тэрбээр охиноосоо бага байсан үеийнхээ дүр төрхийг олж хардаг гэнэ. Кейт Мосс энэ тухай “ Заримдаа надад өөрийгөө толинд харж байгаа юм шиг санагддаг. Охиноо хараад өсвөр насандаа би яг л ийм байсан даа гэж боддог. 10 настайдаа би одоогийнхоос хэрсүү байж.  Яагаад гэвэл 14 –тэйгээс би ажил хийж, загвар өмсч эхэлсэн.”гэжээ.
Харин одоо Кейт Англид байдаг эдлэндээ нөхөр, охинтойгоо ихэнх цагаа өнгөрүүлэх дуртай аж. Хамгийн дэгжин эмэгтэй гэгддэг Кейт Моссын амраг нь рок од Жеим Хинс юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж