Хятад үнийн өсөлттэй тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Хятад үнийн өсөлттэй тэмцэж байна

Ингэж Монголбанкнаас мэдээлж байна. Хятадын Засгийн газар өргөн хэрэглээний хүнсний барааны үнийн өсөлтийг хязгаарлах талаар төрөл бүрийн арга хэмжээ авсаар байгаа ажээ. Юуны түрүүнд, хүн амын эмзэг бүлгийнхэнд орлогын татаасыг олгож эхэлсэн байна. Хятадын Засгийн газраас хүнсний ногооны нийлүүлэлт эрэлтээсээ давж байгаа хэмээн удаа дараа мэдэгдсэн ч үнэ дорвитой буурахгүй байсан тул тусгай төлөөлөгчдийг мужууд руу томилж үнийн зохицуулалт хийх шийдвэрийг гаргасан байна. Мөн хүнс тээвэрлэж буй компаниудаас замын хураамжийг тодорхой хугацаанд авахгүй байхаар шийдвэрлэжээ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж