Лизинг зээлийн үйлчилгээг тариаланчдад танилцуулна

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Лизинг зээлийн үйлчилгээг тариаланчдад танилцуулна

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас Хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэгч байгуулага, хүмүүст зориулан сургалт зөвлөгөөг зохион байгуулж байна. Хөдөө аж ахуйн салбарын бизнес, эдийн засгийн онцлог, тэр дундаа газар тариалангийн салбарт нэвтэрч буй лизинг зээлийн үйлчилгээ, үр бордоо, хор, техник, тоног төхөөрөмжийн асуудлаар дэлгэрэнгүй танилцуулга хийх ажээ.  “Rokmon building” төвийн наймдугаар давхарт болж буй уг зөвлөгөөнд өнөөдөр Хэнтий, Дорнод, Төв аймгийн 100 орчим тариаланчид оролцож буй бол маргааш Орхон аймагт болох зөвлөгөөнд Хөвсгөл, Булган, Орхоныхон  оролцох гэнэ. Харин арванхоёрдугаар сарын 8-ны өдөр  Дархан –Уул аймагт Дархан, Сэлэнгийн тариаланчид сургалтад хамрагдана.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж