
Дархан-уул аймаг дахь “Шарын гол энерго” ХХК-ийн хагас коксжсон түлшний үйлдвэр үйлдвэрлэлээ эхэлжээ. Тус үйлдвэрийнхэн бүтээгдэхүүний дээжээ өнөөдрөөс эхлэн нийслэлчүүдэд хүргэж байна. Баянгол дүүргийн 16 дугаар хороон дээр дээжийг нь хүлээлгэн өгөх уг түлш нь 30 хувийн хагас коксжуулсан нүүрс, 70 хувийн үртэсний хольцтой, шаталт сайтай шинэ төрлийн түлш юм байна.“Шарын гол энерго” ХХК нь олон төрлийн туршилт хийсний үндсэн дээр гаргаж авсан уг түлшний дээжийг хэрэглэгчдийн гарт хүргэх ёслол өнөөдөр Гандангийн төв хаалган дээр болох ажээ.
Д.Цээнэ