А.Е.Новожилов Монголд байхгүй нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

А.Е.Новожилов Монголд байхгүй нь тогтоогджээ

Шүүх ажиллагаанаас оргон зайлсан “Транс” банкны гүйцэтгэх захирал асан С.В.Новожиловт холбогдох хэргийг түдгэлзүүлээд байсан ч дахин сэргээж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Түүнийг Монгол Улс даяар  эрэн сурвалжилж  байсан ч Сүхбаатар аймгийн Эрээнцавын боомтоор хил давсан нь тогтоогджээ. С.В.Новожиловт холбогдох хэргийн  тов өнгөрөгч есдүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхэд гарсан ч шүүх ажиллагаанаас   оргон зайлсан юм. Тэрбээр тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2006-2008 онд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 2.5 тэрбум төгрөгийг баталгаагүй зээлд  олгож, 290 сая төгрөгийг барилга засварын ажил нэрийн дор хуурамч гэрээ хийж хувийн харилцах дансандаа шилжүүлж завшсан  хэрэгт  шалгагдаж байсан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж