Иргэдээс ирүүлсэн гомдлыг дэд хороогоор хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Иргэдээс ирүүлсэн гомдлыг дэд хороогоор хэлэлцэнэ

Энэ долоо хоногт УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдах гэж байна. Түүгээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлсэн Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний болон иргэний нийгмийн илтгэлийн талаар Хүний эрхийн дэд хорооноос нээлттэй сонсгол зохион байгуулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн зарим иргэдээс Хүний эрхийн дэд хороонд ирүүлсэн хүний эрхийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн талаар ярилцах ажээ.  
УИХ-ын тухай хууль, УИХ-ын хуралдааны дэгийн тухай хууль дахь Хүний эрхийн дэд хороотой холбогдол бүхий зохицуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгон Хүний эрхийн дэд хорооны Ажлын хэсэг байгуулах тухай, хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчны судалгаа хийх, уг эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах талаар мөн хэлэлцэхээр төлөвлөжээ.

                            Д.ОЮУН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж