Нефтийн хаан Рокфеллерийнхэн

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Нефтийн хаан Рокфеллерийнхэн

Бидний хүүрнэж буй зүйлийн энэ хэсэгт нэгэн шинэ хэлхээ сүлбээ гарч ирнэ. XIX зууны эд баялаг төмөр замаар тодорхойлогдож байв. Төмөр зам Умард Америк, Азийн энгүй их орон зайг хүмүүст нээж өгчээ.
Хүмүүсийн шилжин нүүх, бараа таваарыг бөөн бөөнөөр зөөн тээвэрлэхэд төмөр зам тус дөхөм болж, эзэнт гүрэн байгуулах үйл явцыг түргэтгэж, аж үйлдвэржүүлэх гол хүчин зүйл болж, том том армийг түргэн түргэн шилжүүлэн байрлуулах боломж олгов. XX зуун механикжуулах зуун боллоо.

Нефть нь мөнгө олох гол эх булаг боллоо. Берлинд бүр 1853 онд нефтийг дэн асаахад хэрэглэж байв. 1883 онд Английн ахмад (хожмын адмирал) Фишер мэдэгдэхдээ, Британийн Флот нүүрсийг бус, нефтийн утаагүй түлш, шатахуун ашиглах ёстой гэжээ. Зууханд шатааж буй нүүрсний утаа олон арван бээрийн цаанаас харагддаг байв. Орос орны нефтийг ийм зорилгоор хэрэглэхэд хамгийн сайн тохирчээ.

1900 онд Оросын Кавказын нефть, тухайлбал Бакугаас, сүүлд нь Грозныйгоос авч асан нефть дэлхийд гаргаж буй бүх нефтийн тэн хагас болж байлаа. Францын Ротшильдийнхэн XIX зууны жараад оноос Оросын нефтийн үйлдвэрийг хөгжүүлэхэд идэвхтэй оролцжээ. Ротшильдийнхэн Deutsch La Meurthe компанитай хамтран ажиллангаа Фиумд (тэр үед энэ нь Унгарын цорын ганц тэнгисийн боомт байв) нефть нэрэх үйлдвэр байгуулсан юм. Дараа нь тэдний ашиг сонирхлын төв Орос орны хамгийн том нефтийн район болох Бакуд шилжив.

1890 онд Ротшильдийнхний мэдлийн компаниуд Оросын нефтийн үйлдвэрлэлийн гуравны нэгийг гартаа оруулжээ. Дэлхийн анхдугаар дайны өмнө Оросын нефтийн аж үйлдвэрт оруулсан 214 сая долларын 130 сая нь гадаадынхны хөрөнгө, үүний 60 хувь Их Британийнх байлаа. Магнай баян Жон Д. Рокфеллер нефтийн бизнесийн гол том хүн байв.

Рокфеллерийнхний дэлхийн нефтийн нөөцийг хяналтдаа авах санаархал XX зууны бүхий л түүхэнд нөлөөлжээ. Рокфеллерийн судсаар герман цус гүйж байлаа. Эцгийнхээ талаас тэрбээр турк угсаатай Гессийн хөлсний ажилчнаас гаралтай (Роггенфелдер гэдэг нь германаар «Хөх тарианы талбай» хэмээх утгатай). Рокфеллерийнхоний дээд өвөг Тусгаар Тогтнолын Төлөө дайны үеэр Англичуудын талд байлдахаар Америкт очжээ.

Нью-Жерсид газар өгөхөд Роггенфелдер оргон зайлжээ. Хожим мань хүн нэрээ Рокфеллер болгон сольсон бөгөөд бидний цаашид өгүүлэх зүйлд түүний герман гарал нэн чухал. Энэ нь Рокфеллерийнхэн Германы төр баригчид тухайлбал, хаан, Гитлер тун саяхны үед Коль, тэрчлэн Ротшильдийнхонтой хэрхэн холбоо хэлхээтэй байсныг тайлбарладаг.

Жон Д.Рокфеллер, Шиффээр дамжуулан Ротшильдийнхнээс санхүүгийн дэмжлэг авчээ. 1870 онд Standart Oil of Ohio компанийг корпораци болгон бүртгэхэд Рокфеллер Кливлэндийн нефть нэрдэг 26 үйлдвэрээс 21 -ийг мэдэлдээ авчихаад байлаа. Дараачийн жилүүдэд Standart Oil дэлхийд томд тооцогдох нефть боловсруулах компани болов.

1879 онд Рокфеллер АНУ-д зардаг бүх цэвэрлэсэн нефтийн 90 хувийг хянаж байлаа. Мань хүн 20 мянган цооног эзэмшиж, түүний төлөө 100 мянгаад хүн ажилладаг болжээ. 1885 он гэхэд АНУ-ын нефтийн аж үйлдвэрийг хянаж, түүний компани Өрнөд Европ, Хятадад салбартай болчихоод байлаа.

Энэ үед Рокфеллер Ротшильдийнхонтой хамтардаг олон компанитай түншийн харилцаатай боллоо. Пенсилвани, Балтимор, Охайо муж дахь Kuhn, Loeb пүүсийн төмөрзамаар тээвэрлэдэг торх нефть болгоныг мань хүнд буулгасан үнээр өгдөг байв. 1892 онд Рокфеллер Нью-Жерсид шилжин суусан бөгөөд учир нь түүний нефтийн трестийн дүрэм Охайо мужийн хууль тогтоомжтой зөрчилджээ.

Тэрбээр татвар хураалтыг бууруулах бүдүүвчийг тун амжилттай хэрэгжүүлж, өглөг буяны ажил хийж, өөрөөр хэлбэл, Чикагогийн их сургууль, эмнэлэгийн Medical Research хэмээх сан, боловсролын General Education Co компанид баахан мөнгө гаргажээ.

Рокфеллерийнхний герман-америк гэр бүл дэлхийн нефтийн ихэнх үйлдвэрийг хянаж атгах боллоо. Дэлхийд ноёрхлоо тогтоох замд нь Голланд, Английн дэмждэг Royal Dutch компани гол саад тээг болж байв. Европын зах зээлд Рокфеллерийнхэн Royal Dutch-тай өрсөлдөж чадахгүй байжээ. Голландын эл компани өөрийнхөө үйлдвэрээс Баку, Плоештид нефть зөөж аваачаад маш хямдханаар заржчаддаг байв. Иймд Рокфеллерийнхэн өрсөлдөгчийнхөө өөдөөс суртал ухуулгын дайн зарлаж, энэ нь үнийн дайн дэгдэхэд хүргэв.

Үнийн дайн Royal Dutch компанид хор хөнөөл учруулжээ. Компанийн эзэн Хенри Детердинг Ротшильдийнхний холбоотнуудыг хямд үнэтэй багц хувьцаа арилжаад, оронд еөртөө зээл олгохыг ятгаж дөнгөснөөр пүүсээ дампуурлаас аварчээ. Ингээд Ротшильдийнхон уг компанид бас өөрийн гэсэн хувьтай боллоо.

Жон Д. Рокфеллерийн хөрөнгө мөнгө 1899 онд 200 сая доллар байснаа 1911 онд нэг тэрбум болтлоо арвижив (өнөөгийн үнээр энэ нь 13 тэрбум доллар). 1911 онд АНУ-ын Дээд шүүхээс Standart Oil компанийг татан буулгаж тараасан нь түүнд асар их орлого оруулав. Рокфеллер 37 салбар пүүснээсээ 30 хоногийн дотор салж 34 тус тусдаа компани болгов. Хувьцааны үнэ заримдаа бүр гурав дахин өсч, энэ бүхний ачаар Рокфеллерийн бэл бэнчин улам ихэсчээ.

1930 он гэхэд Standart Oil компанийн өртөг 900 сая доллараар үнэлэгдэж, үүний гуравны нэг нь Рокфеллерийн хувийн хөрөнгө болов. Үүнийхээ дараа удалгүй Рокфеллер их наядын эзэн болсон гэж зарим судлаач үздэг ч энэ нь хэтрүүлсэн хэрэг байж мэднэ. Харин нэг зүйлийг итгэлтэй нотолж болох бөгөөд үүнд 1937 онд Жон Д.Рокфеллерийг нас барах үед түүний гэр бүлийн хөрөнгө таван тэрбумаас багагүй доллар болжээ (одоогийн үнээр 200 тэрбум орчим). Рокфеллерийнхэн Америкийн баянаас баян гэр бүл байв. Тэд Ротшильдийнхнээс давж дэлхийн хамгийн баян айл болсон гэж зарим хүн үздэг. Америкийн аж үйлдвэрийн 20 хувийг Рокфеллер атгаж байв. Тэрбээр 550 сая долларыг «өглөг буяны» төсөлд зүгээр өгсөнөөр татвар хураалгахаас зайлсхийхэд нь нэмэр болжээ. Түүний төлсөн татвар дөнгөж 10 сая байв. Мань эр Нью-Йоркт Рокфеллерийн төвийн 14 барилга байшин бариулж, Тус хотоос хойд зүгт Покантико-Хиллзд асар том эдлэн худалдан авч, колончлолын үеийн Вильямсбургийг шинэчлэн засаж сэргээжээ.

XX зууны эхээр Рокфеллерийнхэн эрс түргэн мандаж гарахад Ротшильдийнхон сандарч мэгдэв. Тэд өрсөлдөгчөө өөрсдөө тэжээжээ. Рокфеллерүүд Мексик, Орос, Дундад Дорнодод Ротшильдийнхонтой өрсөлдөж эхэлжээ. 1911 онд тэд Royal Dutch Shell-ийн хувьцааг Орост арилжих ажлаа өрнүүлж, дээрх компанийн том хувь нийлүүлэгч болов. Үүнээс хойш Ротшильдийнхон болон Рокфеллерийнхэн бие биентэйгээ илээр өрсөлдөж гарчээ.

Майер Амшель Ротшильдийн таван хүүгийн нэг адил Жон Д.Рокфеллерийн таван хүү (Гуравдугаар Жон, Нельсон, Лоуренс, Унитроп, Дэвид) «Өглөг буяны ажил», засгийн газар, бизнес, нефть, банкны ажил гэсэн эзэнт улсынхаа эрх ашгийн таван салбарыг эрхэлжээ. Тэд Ротшильдийн таван хүүгийн зам мөрийг яг дуурайн давтсан байдаг. Цөмөөрөө нэгдмэл нэг эзэнт улсын дотор ажилладаг. Нельсон Рокфеллер Нью-Йорк мужийн захирагч, АНУ-ын дэд ерөнхийлөгч, Дэвид Chase Manhattan Bank-ны захирлуудын зөвлөлийн дарга байв. Энэ гэр бүл дэлхийн бүх хэсэгт хэдэн зуун орд харш эзэмшдэг.   

Эх сурвалж Asu.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж