Федерер Майамигийн нээлттэй тэмцээнийг орхилоо | News.MN

Федерер Майамигийн нээлттэй тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Федерер Майамигийн нээлттэй тэмцээнийг орхилоо

Майамид үргэлжилж буй 4.5 сая ам.долларын шагналын сантай “Sony Ericsson Open” тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтод дэлхийн номер нэг теннисчин Рожер Федерер Чехийн Томаш Бердыкт ялагдсанаар өрсөлдөөнөөс хасагдлаа. Шөвгийн наймд учраа таарсан хоёр тамирчны тоглолт хоёр цаг гаруй үргэлжилж, 6-4; 6-7; 7-6 харьцаатай өндөрлөсөн байна. “Их дуулга”-ын цувралаас 16 удаа аваргын цом хүртсэн Федерер өмнө нь Бердыктэй есөн удаа таарч тоглосон боловч ердөө ганц удаа л ялагдаж байжээ. Тэрбээр тоглолтын дараа “Үнэнийг хэлэхэд АНУ-д хийсэн сүүлийн таван тоглолт миний хувьд асуудалтай байсныг нуугаад яахав. Хэзээнээс эхлээд би ийм байдалтай болсныг ойлгохгүй юм. Үнэхээр урам хугарч байна” гэжээ.
Харин энэ үеэр АНУ-ын теннисчин Энди Роддик шөвгийн наймын учраагаа төвөггүй буулган авснаар хагас шигшээд шалгарлаа. Испанийн Николас Альмагротой тоглосон Роддик 6-3; 6-3 харьцаатай ялалт байгуулжээ. Тэрбээр тэмцээний шөвгийн дөрөвт Жо-Уилфред Цонга, Рафаэль Надаль нарын ялсантай тоглох юм. Тэмцээн энэ сарын 4-нд өндөрлөнө.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж