Бритни Спирс шинэ цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Бритни Спирс шинэ цомог гаргана

Попын гүнж Бритни Спирс 2008 онд “Circus” гаргаснаас хойш цомог гаргаагүй байгаа билээ. Харин тэрбээр өөрийн twitter дэх хуудаснаа “Би шинэ цомгийн ажлаа бараг дуусгаад байгаа. Ирэх оны гуравдугаар сард та бүхний гарт очно” хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн пүрэв гаригт тэрбээр 29 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн ба ямар ч үед үнэнч байдаг фэнүүддээ баярлалаа гэдгээ хэлсэн юм. Сүүлийн үед хэвлэлүүдээр шинэхэн найз залуу болох Жейсон Травик нь Бритниг зоддог хэмээн мэдээлэл цацагдаж, нэлээд шуугиан дэгдээд байгаа. Харин үүнийг хариуг Бритни хатуухан барьсан ба “Ийм утгагүй мэдээлэл тараагчид миний зөөлхөн цагаан бөгсийг үнс” хэмээн хэлсэн юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж