МҮБХ-ны 20 жилийн ойн барилдаан үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

МҮБХ-ны 20 жилийн ойн барилдаан үргэлжилж байна

МҮБХ-ны 20 жилийн ойд зориулан улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдаан хоёр дахь өдрөө ”Бөхийн өргөө”-нд үргэлжилж байна. Өчигдөр барилдааны 1, 2-ын даваа болсон юм. МҮБХ-ны 2 жилийн ойд зориулсан барилдаанд далай аварга Г.Өсөхбаяр, улсын арслан До.Ганхуяг, Б.Ганбат,Д.Азжаргал нарын тэргүүтэй бөхчүүд зодоглож байна. Энэ жилийн баяр наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн Б.Ганбатын тухайд улсын баяр наадмаас хойш анх удаа заалны барилдаанд зодоглож байгаа нь энэ юм. Энэхүү түүхэн ойн барилдаанд түрүүлсэн бөх тав, үзүүрлэсэн бөх гурван сая төгрөгийн бай шагнал хүртэх билээ. Өнөөдөр 14 цагаас эхэлсэн барилдааны гурвын даваа яг одоо үргэлжилж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж