Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Николь маргааш ирнэ

Алдарт “Pussycat Dolls” хамтлагийн дуучин Николь Шерзингер маргааш өглөөний 6.45 цагт “Чингис хаан” олон улсын буудалд буух гэнэ. Тэрбээр “Cosmopolitan” сэтгүүлийн нээлтийн шоу болох “Cosmo Show”-нд оролцохоор ирж байгаа аж. “Cosmo Show” нь энэ сарын 7, 8-нд болох бөгөөд тэрбээр продюсер  Лоринс Магнелл, менежер Брайн Кросс нарын хамт ирэх юм.

Мөн түүнтэй хамт энэ өдөр дэлхийн алдарт “Todes” балетын хамтлаг, Азийн дива н.Урнаа нар ирэх юм байна. Харин Оросын гайхамшиг болсон дуучин Олег Безинских өчигдөр Монголд иржээ.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж